Монголчуудын Сагсан Бөмбөгийн аврага шалгаруулах Тэмцээн Швэйцарь

2011-11-04 04:46

МОНГОЛ УЛСЫГ ТУНХАГЛСАНЫ ОЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ УЛСЫН СПОРТЫН МАСТЕР,УЛСЫН ШҮҮГЧ, БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН В.ТӨМӨРБААТАРЫН НЭРЭМЖИТ ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН АХМАДЫН БОЛОН ШВЕЙЦАРийн АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР

НЭГ. ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО. Швейцарь Улсад Монгол Улсыг сурталчилах,ахмад тамирчдыг алдаршуулах тэдний арга туршлагыг залуу үеийн сагсан бөмбөгчдөд хүргэх, харилцан арга туршлага солилцох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мөн 2012 онд Женев хотод зохиогдох Ёвропын Монголчуудын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг зохион байгуулах туршлага судлах ,бэлтгэх зорилго оршино.

ХОЁР. ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГА,ИВЭЭН ТЭТГЭГЧ 1.Тэмцээнийг Монгол Улсаас Швейцарийн холбооны Улсад суугаа элчин сайдын яам,Женев хотын монголчуудын “GM-STAR” спорт клуб хамтран зохион байгуулна. 2.Тус тэмцээнд Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөл,Увс аймгийн Хяргас сумын нутгийн зөвлөл тус тус ивээн тэтгэгчээр оролцоно.

ГУРАВ: ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА,БАЙР ТАЛБАЙ. 1.Тэмцээнийг 2011 оны 11-р сарын 26-нд 13-00 цагаас 18-00 цагийг дуустал,27-нд 08-00 цагаас 18-00 цагийг дуустал нийт 15 цагийн хугацаанд зохион байгуулж дуусгана. 2.Тэмцээнийг Женев хотын Collège de Gradelle chemin du Pré-du-Couvent 5, CH 1224 Chene-Bougerie хаягт байрлах спортын ордонд зохион явуулна.

ДӨРӨВ:ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВӨЛГӨӨН,МАНДАТ ОЛГОХ ЖУРАМ. 1.Тэмцээний техникийн зөвөлгөөнийг 11-р сарын 26-ны 10-00 цагаас тамирчид байрлах байрны хоолны зааланд тус тэмцээний ерөнхий шүүгч ҮБТДС-ын спорт тоглоомын тэнхимийн эрхлэгч спортын мастер Д.Уртнасан удирдан сугалаа татуулж тоглолтын оноолт хийнэ. 2.Тэмцээнд оролцох тамирчдад мандат олгох ба мандатыг хүчин төгөлдөр бичиг баримт үндэслэн олгон. /ахмад тамирчдад хамаарна/ 3.Мандатын үнэ эмэгтэй тамирчид 20 chf,эрэгтэй тамирчид 30 chf төлнө./ахмад ба залуучууд/ 4.Мандат авахдаа тамирчид 1 хувь цээж зурагтай ирж мандат авна. 5.Тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг 11-р сарын 01-ээс эхлэн timurbaatar@hotmail.it буюу timurbaatar@yahoo.com цахим хаягуудаар тус тус хүлээн авна.

ТАВ:ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЖУРАМ,НАСНЫ АНГИЛАЛ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР. 1.Тус тэмцээн нь Ёвропын монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээн ба Швейцарын монголчуудын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг зэрэг зохион байгуулж дүнг гаргана. 2.Ёвропын монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 40-н наснаас дээш,эмэгтэй 35-н наснаас дээш ахмад сагсан бөмбөгчдийг оролцуулна. 3.Швейцарын монголчуудын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд тус улсад сурч,ажиллаж,амьдарч байгаа сагсан бөмбөгчдийг нас харгалзахгүй оролцуулахаас гадна бусад улсуудаас ирж оролцох багуудыг хамруулна. 4.Тус тэмцээнд бусад улсуудаас оролцох баг тамирчид болон Швейцарын бусад хотуудаас ирж оролцох тамирчдыг байрлуулж хооллуулах ба 1 хүний зардал 1 хоногт байр-хоолтойгоо нийлээд 50 chf-н төлбөр төлнө. Үүнд:Өглөөний цайнд – талх,зууш,цай-кофе,жимсний чанамал Өдрийн хоолонд- 1-р хоол,2-р хоол, талх ,цай-кофе Оройн хоолонд- 2-р хоол, салат, талх, цай, ундаа Жич:Тэмцээнд оролцох багууд хүний тоогоо 10-р сарын 25-с эхлэн өгч захиалганд оруулахгүй бол байрлуулж хооллож чадахгүй болохыг анхааруулж байна. 5.Тус тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг 0041 763 084 033 дугаарын утсаар ажлын бус цагаар, ажлын цагаар 0041 764 959 576 утаснаас авч болно. Мөн дээрх 2 цахим хаягаар холбоо барина уу!!! www.mglausanne.tk блогоор болон бусад интернет сайтуудаар сурталчилна. 6.Тэмцээний зохион байгуулалтанд АХ-ын 90 жилийн үндэсний бөхийн барилдаанд 10 даван түрүүлж “МОНГОЛ УЛСЫН АВАРГА” цол авсан С.Мөнхбат,5 давж “МОНГОЛ УЛСЫН НАЧИН” цол авсан Б.Батсуурь,Ховд аймгийн 80 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд 512 бөх барилдахад 9 давж “АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН” цол авсан Д.Гантулга нарын хүчит бөхчүүд урилгаар оролцож дурсгалын зураг авхуулж гарын бэлэгээ гардуулна. .

ЗУРГАА:ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ,УРАМШИЛ,ДҮН ГАРГАХ ЖУРАМ. 1.Тус тэмцээнд түрүүлсэн ахмад сагсан бөмбөгчдийн эрэгтэй,эмэгтэй, Швейцарын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд түрүүлсэн эрэгт эй,эмэгтэй нийт 4-н багийг аваргын “ЦОМ”,Алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулна. 2.Ахмадын болон Швейцарын аваргад 2, 3-р байр эзэлсэн баг тус бүрийг Мөнгө, Хүрэл медаль,Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулна. 3.Тус тэмцээнд Ахмад сагсан бөмбөгчдөөс эрэгтэй 1,эмэгтэй 1,Швейцарын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцсон сагсан бөмбөгчдөөс мөн эрэгтэй 1,эмэгтэй 1 тамирчинг “ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-р шалгаруулж “ДУРСГАЛЫН ЦОМ” , ивээн тэтгэгчдийн шагналаар шагнаж урамшуулна. 4.Тэмцээнд ангилал болон эрэгтэй, эмэгтэй баг тус бүрдээ нийт оролцогч багууд нь 5 буюу түүнээс цөөн баг оролцвол тойргийн журмаар,6 буюу түүнээс олон баг оролцох тохиолдолд холимог системээр зохион явуулж дүнг гаргана. 5.Тойргийн тоглолтонд 2 багийн оноо тэнцвэл хэн хожсон нь хожилоо авах ба 3 буюу түүнээс дээш багуудын оноо тэнцвэл ( + - ) бөмбөг тоолж дүнг гаргана. “

                                                                                         GM-STAR” спорт клуб

татах

Ангилал : GM,Star.Geneva | Нийтэлсэн : Chinz | Уншсан (299) | Өмнөх бичлэг |

Сэтгэгдэл

  1. gantumur.v :
    2011-12-02 22:40

    ooriin neremjit temtseeniig zohion baiguulj b.gaa hairt ah V.Tumurbaatart bolon GM star clubiin hamt olon, Swetzerlandad ajillaj amidarch baigaa niit mongolchuuddaa ajil hodolmor, sportiin under amjilt husen erooe!

  2. bombog :
    2011-11-17 00:21

    hi holoos ochij bgaa bagaas zaaval huraamj avah ymuu.

  3. Timurbaatar :
    2011-11-06 03:41

    tentseenii tuluvluguund baigaa blovch odoogoor bair oldohgui baigaa shaltgaanii ulamaas todorhoi shiidver garaagui baina.Bair oldvol 26nd hiih bolno

  4. france :
    2011-11-05 15:38

    temtseenii oroi shou bgaa yu.

Сэтгэгдэлийн тоо : 4

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл